Хуульчдын холбооны их хурал товлогдлоо

2017 оны 10 сарын 07

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлосныг мэдээлж байна.

Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталлаа.

Үүнд:

  • Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
  • Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;
  • Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах;
  • "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг;
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2017 оны аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд цахим системээр явагдана.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top