Афганистаны хойд бүсийн шинэ командлагч ажлаа хүлээлцлээ

2017 оны 10 сарын 07

Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын Гэрээний Байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагааны Хойд бүсийн командлагч, бригадын генерал Андрей Бодеманны ажлыг хүлээлцүүлэх ёслолын арга хэмжээ “Мармал бааз”-д  боллоо.

Тус арга хэмжээнд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлагч, генерал Жон Николсон, ХБНГУ-ын консул, доктор Роберт Клинкэ, хошууч генерал Пошватта болон гадны 170 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. Хойд бүсийн командлалд үүрэг гүйцэтгэж байгаа 21 орны цэргийн алба хаагчид жагсаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн VI ээлжийн бие бүрэлдэхүүн Хойд бүсийн командлалын тугийг заллаа.

Дэд хурандаа Х.ЗОЛЖАРГАЛ

Зэвсэгт хүчний жанжин штаб

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top