ГХЯ-ны ёслол, хүндэтгэлийн өргөөг ашиглалтад оруулав

2017 оны 10 сарын 07

Гадаад харилцааны яамны барилгын төв хэсэг 1947 оны 10 сард ашиглалтад орсон. Яамны өргөтгөлийн барилгын ажил 2013 онд эхэлсэн. Гүйцэтгэл нь удааширалтай байсан барилгын ажлыг энэ онд эрчимжүүлснээр 2017 оны 10 дугаар сарын 6-нд бүрэн дуусгаж, ойрын хугацаанд Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгов.

Ёслол, хүндэтгэлийн өргөөг ашиглалтад оруулж буйтай холбогдуулан уг өргөөний албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар болон тус яамны нийт албан хаагчид оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн өргөө нь албан тасалгаа, ёслол, хүндэтгэлийн танхим, уулзалт, арга хэмжээний өрөө бүхий орчин үеийн барилгын стандарт, шаардлагад нийцсэн цогц байгууламж, бусад яамдын дунд анхных болж байгаагаараа онцлог юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cs(203.91.115.38) 2017 оны 10 сарын 07

yamar architektor ni zurahaaraa iim zavaan Baishin zurdag bnaa,

0  |  0
Top