Украины дайнтай бүсийн хүүхдүүдийн ирээдүй хэзээ гэрэлтэх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Донбассын салан тусгаарлагчид гэж нэрлэгдээд байгаа хүмүүс тун хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Тэдэн рүү армийнхан өдөр бүр зэвсэг хэрэглэн дайрч байгаа аж. Украины Радагийн гишүүн асан, блог хөтлөгч Алексей Журавко украинчуудад тэдний хойч ирээдүй болсон хүүхдүүд нь хэрхэн амьдарч байгааг харуулсан зураг нийтэлжээ. Дайнтай бүс нутагт амьдарч байгаа мянга мянган багачуудын ирээдүйд санаа зовж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байлаа. Алексей Журавко сөргөлдөгч талуудын аль алинаас нь мэдээлэл авч байгаа аж. Түүн рүү Донецк, Луганск мужаас өдөр бүр хүмүүс залгадаг байна. Авч байгаа мэдээллээсээ болж түүний үс нь арзайдаг аж.

“Сонсч, харж, уншиж байгаа зүйл зүрхийг минь эмтэлж байна. Яг л өдөр болгон над руу буцалсан ус цацаж байгаа мэт” гэж А.Журавко бичжээ. Орон гэр нь нурж сүйдэн эргэн тойрон нь буун дуу хадаж байгаа дээрх бүс нутгийн багачуудад хүүхэд насаа хэвийн өнгөрүүлэх боломжийг хэн эргүүлэн өгөх вэ гэж Радагийн гишүүн асан асууж байна. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Ерөнхий сайд Владимир Гройсман нарт хандан бие биенээ хөнөөсөн энэ дайнд анхаарлаа хандуулахыг шаардлаа.

Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар Зүүн Украинд эвлэрэл үргэлжилж байгаа гэх. НҮБ-ын мэдээгээр Донбасст цэргийн ажиллагааны улмаас 10 мянга орчим хүн амиа алдаж, 22 мянга гаруй хүн шархадсан байна. Нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.


 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.243.186) 2017 оны 09 сарын 08

nulimas mine ooriin erhgui urslaa.yasn ch hetsuu ym bedee.ene hoorhon jaahan huug burhan iweeh boltugai.

0  |  0
хннн(202.70.46.209) 2017 оны 09 сарын 08

Хөөрхйи хүүхдүүд ямар ч буруугүй

0  |  0
Top