Хүүхдийн сүнсэнд эзэмдүүлсэн нууцлаг хүүхэлдэй

2017 оны 05 сарын 24

Олон арван жилийн турш хүүхдийн сүнсэнд эзэмдүүлсэн гэх энэ хүүхэлдэй нууцлаг хэвээр байна. Домогт Окику хүүхэлдэй нь урт хар үс, хар нүдтэй, 40 см өндөр, кимонотой аж.

Окику хүүхэлдэй нь 1938 оноос хойш Хоккайдо мужийн Ивамизава хотын Маннэнжи сүмд амьдарч байна. Түүний үс арван см урттай байсан ч цаг хугацаа өнгөрөхөд өвдөг хүртлээ ургажээ. Түүний тухай нэгэн ярианаас дурдах юм бол:

Okiku Doll зурган илэрцүүд

1918 онд 17 настай Эикичи Сузуки гэх хүү Саппород айлчлах үедээ алдартай худалдааны гудамжнаас авсан гэдэг. Тэрээр хоёр настай охин дүү Окикудээ уг хүүхэлдэйг бэлэглэжээ.

Бяцхан охин өдөр болгон хүүхэлдэйтэйгээ тоглож, түүндээ их хайртай байсан боловч жилийн дараа амиа алдсан байна. Гэр бүлийн гишүүд нь Окикугийн тахилын ширээн дээр хүүхэлдэйг залруулж, охиноо дурсан залбирдаг байсан тухай “Unexplained Mysteries” сайтад нийтэлжээ.

Холбоотой Зураг

Харин хэсэг хугацааны дараа гэр бүлийн гишүүд хүүхэлдэйн үс ургаж байгааг анзаарчээ. Талийгаач охины тайван бус сүнс хүүхэлдэйд шингэсэн гэж үздэг байна. Үүний дараа 1938 онд Сузукигийн гэр бүл нүүхдээ Маннэнжи сүмд хүүхэлдэйг үлдээгээд явсан аж.

Яагаад хүүхэлдэйн үс одоог хүртэл ургаж байгаа талаар хэн ч тайлбарлаж чаддаггүй. Гэвч бяцхан охины сүнс түүнд шингэсэн байж болзошгүй гэсэн таамагладаг л байдаг аж.

Okiku Doll зурган илэрцүүд

 

Ё.Мээдээ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(202.55.183.173) 2021 оны 01 сарын 20

Үсийг нь сольчихсон л биз

1  |  0
Top