Хувь заяаны эрхээр дүүгээсээ хагацсан Хангал дүүгээ олно гэж итгэсээр...

2017 оны 02 сарын 18

ЭЗЭГНЭГЧ нь амьд гэдгийг хэзээ ч бүү март ... гэх утга бүхий үгс сошл ертөнцөөр хүчээ авах болов. Учрыг тайлах гэж оролдох аваас бүрэн тайлагдах боломжгүй мэт санагдсанаа нуух юун. Энэ нь "Дөрвөлжин үсэг ХХК”, “35 Films”- ийн хамтын бүтээл “Удирдагч“, ”Нар ойрхон жаргадаг”, ”Анирлагч“, ”Нүдэн сондор“ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад байсан найруулагч Д.Энхбаатарын ээлжит  бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино  мэндлэх гэж буйг илтгэж байжээ. 

 Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явснаар киноны үйл явдал эхлэх аж. Ах дүү хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, эзэгнэгч гэж чухам хэн бэ энэ бүхний тайллыг уншигч та бүхэн 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар тольдох боломжтой юм байна. 

Мөн киноны гол дүрийг жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.

Хувь заяаны эрхээр дүүгээсээ хагацсан Хангал дүүгээ олно гэж итгэсээр...

 






 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.206.195.163) 2017 оны 02 сарын 18

Manai jijigchid xet jijigleed kinoniixoo zoxioliig utga sanaag aldagduuldag.

0  |  0
erka(103.9.88.218) 2017 оны 02 сарын 18

goy kino bhaa uznee...

0  |  0
Top