Дуурийн шинэ “ОД” Б.Хишигбат

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Хишигбатад Дэлхийн алдарт дуурийн дуучин Руди Парк Солонгост ирж суралцахыг урьсан тухай бид урьд нь мэдээлж байсан билээ.

Тэрбээр өнөөдөр шоуны финалын үзүүлбэрээ маш амжилттай үзүүллээ. Шүүгч Чука “Би өнөөдөр чиний улаан, ногоон фэн шүү” хэмээн түүгээр хичнээн бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

Жирийн малчны хотноос дэлхийн сонгодог урлагт хөл тавьж буй түүний гараа ч өнгөлөг байна даа. Тэр ирээдүйд Монголын төдийгүй дэлхийн дуурийн од болох нь гарцаагүй. Харин 100 сая төгрөгийг өөрийн болгож чадах болов уу.  

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.116.93) 2016 оны 12 сарын 11

100 саяын эзэн мөн шүү.

0  |  0
Top