ӨНӨӨДӨР: “Авьяаслаг Монголчууд” шоуны хамгийн сүүлчийн дугаар эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

Дэлхийн 180 гаруй оронд зохиогдсон, “GOT TALENT” шоуны эрхийг “Монгол” HD телевиз авч, үзэгчдэд хүргээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Өнөөдөр “Авьяаслаг Монголчууд” шоуны финалын сүүлчийн өдөр билээ. Мөн тус шоу дахин хийгдэхгүй болохыг “Монгол” HD телевизийн захирал Ч.Номин мэдэгдсэн.

Монголын телевизийн шоуг дэлхийн хэмжээнд авчирч чадсан, шоу гэж чухам юу болохыг салбарынхандаа мэдрүүлсэн “Авьяаслаг Монголчууд” шоу ийн эхэллээ.

Өнөөдөр чухам хэн гэгч азтай оролцогч 100 сая төгрөгийн эзэн болж, Дэлхийд Монголын авьяасыг гайхуулахыг таашгүй. Гэхдээ Б.Шижирбатад найдлага тавьж байгаагаа үзэгчид өөрсдийн цахим хуудсаараа аль хэдийн илэрхийлээд эхэлжээ. Ингээд оролцогчиддоо бүгдэд нь амжилт хүсье.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top