Хүүхдүүд гал алдаж, байшингаа шатаажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт Ухаагийн дөрөвдүгээр гудамжинд байшин шатаад байна” гэсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад  тус тоотод суух 33 настай эмэгтэй  Б-ийн  зуны сууцанд хүүхэд нь болох таван настай эрэгтэй М, зургаан настай эрэгтэй Д нар тоглож байгаад гал алдаж шатаасан байжээ.Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top