Согтуу жолооч хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 08

Сүхбаатар дүүргийн 10 дугаар  хороо буюу Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Ssangyong Actyon автомашины жолооч Г нь явган зорчигч 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд согтолтын зэрэг нь 1.63% заажээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх, дуудлагын жолооч дуудаж заншихыг  албаныхан нийт жолооч нарт анхааруулсаар байгаа билээ.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top