Энэ жил их халж байгаагаас хүмүүс гол, ус бараадах нь их болж, үүнээс үүдэлтэй гол усанд живж амиа алдах эрсдэл нэмэгдэж байгаагаас Туул голын дагуу эргүүл гаргажээ. Үүнээс гадна гол, усанд орохдоо болгоомжтой байх, хүүхэд багачуудыг хараа хяналтгүйгээр ус болон усны ойр тоглуулахгүй байхыг сэрэмжүүлж, Туул голын дагуу иргэдэд зөвлөгөө өгч байна. Энэ зуур цагдаа нарын мэдээлснээр, он гарсаар 20 хүн, үүний 6 нь хүүхэд усанд живж амиа алджээ. Гэхдээ амиа алдсан 20 хүний ихэнх зуны улирал эхэлсний дараа усанд живж амиа алдсан байна. Түүнчлэн энэ зун нэлээд халах учраас голд живж амиа алдах эрсдлийг бууруулахаа ийнхүү цагдаа, онцгой байдлын ажилтнууд хяналтаа чангаруулжээ. Нөгөө талаас иргэд гол дээр ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэж, биеэ бүрэн хянах чадваргүй болсон үедээ усанд ордог байна.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮