Даатгалын компаниуд айл өрхөөс хууль бусаар мөнгө авдаг байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

ШӨХТГ  “Хаан даатгал”, “Ард даатгал” “Улаанбаатар хотын даатгал” Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хариуцлагын даатгалын үйл ажиллагааг хэрхэн явуулж буйд хяналт шалгалт хийжээ.

 “Хаан даатгал” ХХК Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран түүний харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлага/-ын  үйлчилгээний хураамж 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байжээ. Түүнчлэн “Хаан даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг зөрчил илэрсэн байна.

 “Хаан даатгал” ХХК нь 2013-2015 оны байдлаар 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар нийт нэг тэрбум 12,1 сая төгрөгийг хууль бусаар иргэдээс авчээ.

“Ард даатгал” ХХК-ийн хувьд Cууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар 1000 төгрөгийг СӨХ-ны төлбөртэй хамтатган авдаг байжээ. Тус компани нь 246,5 сая төгрөгийг иргэдээс авсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.9) 2015 оны 05 сарын 12

Darga nar ardaa humuusee zogsoohoo bolioochee. Iim teneg zuil hiihiin. Ajilaa zaaval ingej duulian shuugian baidlaar hiih hereg bdag um u. TV garch baij ajil hiisen boldog.

0  |  0
uge(202.131.233.138) 2015 оны 05 сарын 12

Ene arai dendej bainaa odoo ene kompanias daatgaliin mongiig garguulj hohirson ail orhuuded butsaan olguulah heregtei.

0  |  0
Top