Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Манай улс "Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенц"-д нэгдэн орохоор хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ. Манай улс ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэн орсон бөгөөд тус конвенц өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай энэ асуудлыг дипломат шугамаар дамжуулан тухай бүрд харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай болдог. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд манай иргэд олноор зорчдог АНУ, Австрали, Япон зэрэг улсууд багтаж байна. Тус конвенцид нэгдэн орсноор конвенцийн гишүүн улсуудад ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top