Цалин товлосон хугацаандаа нэмэгдсэнгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

МҮЭХ-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг тавдугаар сарын 01-ээс нэмэхээр болсон. Харин өнөөдрийг хүртэл цалингийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаа юм. 2015 онд цалин, тэтгэвэрийг тодорхой үе шаттайгаар 90 тэрбумаар нэмэгдүүлнэ хэмээн тохиролцсон. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгаад, төсвийн хуулиар баталгаажуулсан тохиролцоо нь Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил хойшлогдсоор байгаа аж. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага нь иргэдийн авч байгаа цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо. Улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш. Цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.159) 2015 оны 05 сарын 12

дахиад нэг ГАНБААТАРЫГ гаргахаар бэлтгэх гээ юу?? төр засаг мөнггүй , бодлого болоод байхад, гарцаа олж ядаж байхад”хавдар дээр нам” болгох гэсэн энэ санаа чинь түмэн олныг доромжилж бна.Боломжоо гарахаар өгөх л биз? худлаа эх оронч царай гаргаад хэрэггүЙ! Ер нь та нар тэр ”Соци--м тайгаа далд ороо!

0  |  0
zochin(183.177.97.14) 2015 оны 05 сарын 12

YEvlel gej neg teneg gazar bna uls ornii ediin zasag saingyi bayhad tsalin nemegdyylen geed choudaad yabdag ene gazrii ygyi hiih heretgtey sainaasaa muu ni ih

0  |  0
Top