Занданшуулсан шарилыг нуун дарагдуулсан хэргийг шүүж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авсан хэрэг гарсан. Уг хэргийг Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард  үйлдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байсныг илрүүлсэн. Тэрбээр уг шарилыг 2015-01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top