Таны өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11
Та бүхний амьдрал ахуйд үнэлж баршгүй тус хүргэх энгийн атлаа ашигтай зөвлөгөөг хүргэж байна.
1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн  тортыг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан  хадгалах боломжтой.
2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их хэмжээний витаминаа хадгалж үлдэнэ.
 4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөн нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийн давстай усанд хийхэд хөвнө.
 5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.
 6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхэвэл, эсвэл хэрчсэн  махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.
 7. Өрөөнөөс будагны үнэрийг хурдан гаргахын тулд хэд хэдэн газар давстай ус тавина.
 8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийх хэрэгтэй.
 9.Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай  үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.
 10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулаад савандаж  байгаад индүүдэх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top