Өнөөдөр шар хулгана өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Аргын тооллын 5 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Чөдөр одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхийрүүлштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг н нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод  зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top