Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 08

Соёлын төв өргөөнд

11.00 цагт “Эх орны дайны Ялалтын 70 жил”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно. Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно. 99160187, 99121715

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 203 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2015.05.08/ 11 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд, иргэд оролцоно. 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд та бүхнийг урьж байна. 99008498, 99810808

МҮЭСТО-ны Бага танхимд

11:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нисэхийн онолын талаарх ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох зорилготой "Нисэхийн онол" тэмцээн болно. Та бүхнийг урьж байна. 99111738 91615500

МҮЭХ-ны байранд

11.00 цагт цалингийн нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Учир нь 5 дугаар сарын 1-нээс цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан ажилтнууд хөдөлгөөнд ороод байгаа аж. Энэ асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих: 99027019

 Засаг захиргааны 4-р байрны 2-р давхрын үзэсгэлэнгийн танхимд

12:00 цагт “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармагийн нээлт болно. Утас: 91666064, 99013782

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид Тавантолгойн асуудлаар буюу Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй байх талаар мэдээлэл хийнэ.  


12:00 цагт Хөгжлийн банкны 2014 оны аудитын тайлангийн талаар тус банкны захирал Н.Мөнхбат мэдээлэл хийнэ.

12:30 цагт Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top