Аль дүрс таныг тодорхойлох бол?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19

1. Ажилсаг, хичээнгүй, хөдөлмөрч. Эхэлсэн зүйлээ дуусгахыг эрмэлздэг шаргуу зантай. Эмх цэгцэнд дуртай. Аливаа зүйл байх ёстой байран дээрээ байж, ямар ч үйл явдал цагтаа болох ёстой гэж үздэг.

2. Чи маш нарийн мэдрэмжтэй, хүнийг өрөвдөж чаддаг. Бусдын сэтгэлийн зовлонг эсвэл баяр баясгаланг өөрийн юм шиг хүлээн авдаг, сэтгэл хөдлөл ихтэй нэгэн. Хүмүүс хоорондоо эвтэй, найртай байх үед чи жаргалтай байдаг.

3. Яг одоогийн байдлаар чи амьдралдаа төдийлөн сэтгэл ханамжтай биш байж мэдэхээр байна. Чамд тэмүүлэх газар, өөрчлөх гэсэн зүйл олон биш. Чи аливаа зүйлийг танин мэдэх дуртай, сониуч нэгэн. Эргэн тойронд болж буй бүх зүйл чиний сонирхлыг татдаг. Мөн багагүй зоригтой хүн юм байна шүү.

4. Чи уран бүтээлч хүн. Хоолондоо ямар ч холбоогүй зүйлүүдийг нийлэмжгүй мэт санаануудыг хослуулж, суурь дээр шинэлэг, өвөрмөц зүйлийг бүтээхийг эрмэлздэг. Чи шинэлэг санаа гаргах дуртай, үүнийгээ ч хийж чаддаг хүн юм байна. Шалихгүй зүйлээс сэтгэл чинь хөөрч, чин сэтгэлээсээ баярлаж чаддаг зангийг чинь хүмүүс үнэлдэг юм шүү.

5. Чи байгалиасаа лидер, удирдагч хүн. Чиний онцгой шинж чанар бол гол зүйл дээр төвлөрөх чадвар юм. Бодитоор сэтгэж чаддаг, өөрийн хүч чадлаа зөв үнэлдэг чинь амжилтанд хүргэж чадна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top