Түймэрт 18 айлын гэр шатжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарч, улмаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдын нутгийг хамарсан том хэмжээний түймэр гарсан билээ. Түймрийг өнгөрсөн шөнө цурманд оруулж бүрэн унтраасан байна.  Түймрийн улмаас Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 18 айлын гэр шатжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч одоогоор түймрийн хохиролын хэмжээг албан ёсоор гаргаагүй байгаа ажээ.

Харин Улсын онцгой комисс яаралтай хуралдаж дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэж, гэрүүдийг ачсан машин хөдөлсөн байна.

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэхүү 71 түймрийн 35 нь зөвхөн Дорнод/17/, Хэнтий/8/, Сүхбаатар/10/ аймгуудад гарсан бөгөөд энэ гурван аймгийн нийт нутгийн 90 орчим хувь нь хуурайшилттай байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top