Б.Амарсанаа: “Монгол шуудан”-гийн захирлын томилгоог хууль ёсны дагуу хийх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

"Монгол шуудан" ТӨХК-ны захирал Ц.Батсайханыг ажлаас нь халсан нь энэ салбарын ажилчдын эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ. ТӨХ-ны гаргасан энэ шийдвэрийг илт хууль зөрчсөн гэж үзэж байгаа  юм. Тэгвэл “Монгол Шуудан" ТӨХК-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Б.Амарсанаа энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Ц.Батсайханыг хуучин албан тушаалд нь эргэн томилохыг уриалжээ.

Тэрбээр “2015 оны 4-р сарын 10-ны баасан гарагийн өглөө ТУЗ-ын нарийн бичгийн дарга утсаар холбогдож үдээс хойш ТУЗ хуралдаж магадгүй, бэлэн байна уу гэж асуусан. Тэр өдрийнхөө оройн 19.00 цагийн үед гүйуцэтгэх захирал Ц.Батсайханыг ажлаас чөлөөлсөн, мөн шинээр дарга томилогдож байгааг дуулгасан. Энэ нь төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх хууль журмыг зөрчсөн  болж байна. Гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх нь ТУЗ-ын хурлаар оруулж шийдэх асуудлын нэг. Мөн Төрийн өмчийн хороо тогтоол гаргаж, ТУЗ-ын ирц бүрдсэн тохиолдолд, гишүүдийн олонхын саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох ёстой. Бидний яриад байгаа ил тод байдал хаана байна вэ?

 Энэ бүх үйл ажиллагаа хаалга цаана болсон юм шиг санагдсан. 2015 оны 4-р сарын 10-ны өдрийн ТУЗ-ын хурлын гүйцэтгэх захирлыг солих удирдамжийг Төрийн өмчийн хорооноос гарсан байна лээ. Үүнээс харахад ТУЗ гишүүддээ мэдэгдэлгүй, ТУЗ-ын нарийн бичгийн даргын оролцоогүй хуралдсан байна.

Гүйцэтгэх захирлыг сольж өөрчилж болно. Хамгийн гол ньдүрэм журмынхаа дагуу, хэн хэндээ хүндэтгэлтэй хандсан бол энэ асуудал хүнд байдалд хүрэхгүй байсан. Монголын тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-үүдийн холбоо, “Монгол шуудан” ТӨХК-ийн ҮЭ-ийн холбоо, шууданчдаас Ц.Батсайхан захирлыг ажлаас нь халахыг эсэргүүцсэн албан бичиг ирсэн байна. Үүнээс харахад тэр хүний тухайн албан тушаалд байх хугацаандаа хийснийг олон хүн үнэлж байна. Хараат бус гишүүний хувьд Ц.Батсайхан захирал шуудан холбооны салбарт олон жилийн туршлагатай. Тиймээс ажилчдынхаа итгэл найдварыг хүлээж чадсан сайн удирдагч. Мөн “Монгол шуудан”-гийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэр хүний шуудангийн салбарт оруулсан хувь нэмэр тун их. Жишээ нь 2014 онд 3-4 шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн, борлуулалтыг 3 дахин нэмэгдүүлсэн. Миний санал бол гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх үйл ажиллагааг хууль ёсны дагууд дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(150.129.141.64) 2015 оны 04 сарын 14

ТӨХК-Г ИНГЭЖ.ТОГЛОЖ ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ДЭЭГҮҮРЭЭ БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ХУДАЛДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН БАЙХАА

0  |  0
үнэн (150.129.141.64) 2015 оны 04 сарын 14

Ерөнхий сайд ажилаа мэдэхгүй бгаан шинж.гар хөл бологсод нь өөрийнх нэрийг бариад хууль зөрчиж байгааг мэдсэн одоо хэр шударга хандах вэ гэдэг нь харагдана даа.

0  |  0
ЦАГ НЬ БОЛЖЭЭ(122.201.21.189) 2015 оны 04 сарын 14

ТӨХ ТАТАН БУУЛГАХ ЦАГ БОЛСОН БАЙНА ТЭД УЛСТӨРЧДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БАЙНА ЧИГЛЭЛИЙН АМДАД ХО ЗАХИРГААНД НЬ ӨГӨХ БОЛЖЭЭ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.237) 2015 оны 04 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
zochin(183.177.97.14) 2015 оны 04 сарын 14

hen ch bolob medej bga zyil shte mongol ulsin tor dampuursni ilrel bha gej bodoj bna yana da horhii tor mine

0  |  0
irgen(183.177.97.14) 2015 оны 04 сарын 14

buruu huvildaani shiidver garsan gedgiig mgl dayaaraa medej bgaa deed shatnii shiidber gargaj bga humuusel oilgoh heregtei bna daaa hedii boltol ingej bh ym boldoo setgel zovj bna

0  |  0
Top