Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Сүүлийн хэдэн хоног цаг наашилж, дулаарч байгаа тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байна. Хөлбөмбөг, сагсанбөмбөг, газрын теннисний талбай, дугуйн зам гээд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх орчинг бүрдүүлсэн тул гадаа дулаармагц ийшээ зүглэх хүмүүсийн тоо нэмэгдлээ.

Тус хүрээлэнгийн захирлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч Б.Саранчимэг ажилладаг. Улаанбаатар хотын газар нутгийн 960 га талбайг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн хамгийн том хүрээлэнгүүдийн нэгд  тооцогдож буй. НИТХ-ын 2009 оны захирамжаар үүсэл нь тавигдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 30 га талбайд өдгөө бүтээн байгуулалтын ажил хийгдээд байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top