922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа найман өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч  дээрх сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын  захирамжаар Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн гэнэ. Хорио цээр болон хязгаарлалтын дэглэмийг сахиулах ажиллагаанд 173 хүн 26 цэгт ажиллаж байна. Булган, Үенч, Алтай сумын нийт 312665 малыг нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан. Хоёрдугаар ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 386769 малыг хамруулахаас 2015.04.12-ны өдрийн байдлаар Булган сумын 104960, Үенч сумын 69701, Алтай сумын 34977, нийт 209638 мал буюу 54.2 хувийг хамруулаад байна.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top