2157 эхийг ”Алдарт эх”-ийн одонгоор шагнана

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Алдарт эхийн одон"-д  тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн нийслэлийн харьяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2157 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.

Монгол Улсын Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйл. 4.1.1-д зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор; 4.1.2-т дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнаж урамшуулана гэж заажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top