Хог цэг дээр амьдардаг иргэдийг үзлэгт хамруулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 11

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр амжилттай зохион байгууллаа.

 

Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм.

 

Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийг “Танд туслая” компанит ажлын хүрээнд бүртгэлжүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Түүнчлэн дээрх иргэдэд хувцас, хоол хүнс болон бусад эд материалын тусламжийг олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top