”Жадамба” судрыг 29 мянган ам доллараар худалдана

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Өнөөдөр Олон улсын цахим дуудлага худалдааны сайт болох Ebay-д хар цаасан дээр Ганжуурын хураангуй хувилбар болох “Жадамба” судрыг 29 мянган ам.доллараар худалдах зар байршуулжээ. XVII-XIX зуунд хамаарагдах энэхүү сударт орчлонгийн үүсэл, нүгэл буян, сайн муу, зовлонгийн шалтгаан, жаргалын үндэс зэргийг гүн ухааны үүднээс тайлбарласан Бурхан багшийн сургаалыг хоёр шавь нь хэлэлцэж байгаагаар өгүүлсэн аж. Энэхүү судар нь хагас метрийн урт, хоёроос гурван төө зузаан бөгөөд гулгамал хөх цаасан дээр буулгажээ. Ebay сайтад тус судрыг худалдан авч болох байршлыг Германы Нюрнберг хот хэмээн тэмдэглэсэн бөгөөд Монголын цагаар өнөөдөр 22 цагт худалдаалах юм байна. Үүнтэй ижил, алтаар урласан судар манай үндэсний номын санд хадгалагддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top