Э.Бөхбат: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэхэд зөвхөн гарц хангалтгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Өнөөдөр “Хүүхдийг Зам Зээврийн Ослоос Урьдчилан Сэргийлэх Өдөр”. Хүүхдүүд ихэвчлэн сургууль, цэцэрлэг, гэрийнхээ ойролцоо зам тээврийн осолд өртдөг бөгөөд ослоос сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа.

Өнгөрсөн гуравхан сард  улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн мэдээлэл байна.  Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ.

Өнгөрсөн  онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд  амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан нь томчууд биднийг энэ тал дээр дорвитой анхаарч ажиллахыг хатуу бөгөөд гашуунаар дахин сануулж байна. Энэ өдөр бид ЗЦГ-ын Урьдчидан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. 

-Хүүхдүүдээ зам тээврийн ослоос хамгаалахын тулд бид одоо юу хийх ёстой вэ?

- Хүүхдийг осол аваараас хамгаалах ажлыг бид шат дараатайгаар хийж байна.  Нэг дайралтаар бүгдийг хийж чадахгүй. Бидний энэ боловсруулаад хүргүүлсэн хууль дотор сургуулийн аюулгүй орчинг  монгол улсын стандартыг хүүхдийн хүүхдийн орчинд бий болгох. Гэтэл энэ нь явган хүний гарцаар хязгаарлагдах зүйл биш. Бид энийгээ бүгдийг нь цогцоор нь шийдэж чадахгүй учраас бага багаар хангах чиглэлээр ажиллаж байна.

Эхний ээлжинд ядаж сургууль орчинд нь хүүхэд аюулгүй болчих юм бол эрсдэл багасаад ирнэ. Нөлөөллийн хүчин зүйлүүд зөндөө байгаа. Сургууль гэр хоёрын хооронд зам тэр ч бүү хэл дэлгүүр орохдоо хүртэл хүүхэд бэртэж байна шүү дээ. Үүнийг багасгахын тулд системтэйгээр аюулгүй болгох саналууд бол орж байна.

- Хуулийн яг энэ асуудлаар ямар ямар шийдлүүд орсон бэ?

- Хөгжсөн орнуудын туршлага бол судлагсан. Оруулсан саналын хувьд ийм байвал сургууль, цэцэрлэгийнхээ орчинд зам тээврийн осолд өртөхгүй юм байна, тоо нь буурах юм байна гэдэг дээр л саналуудаа оруулсан байгаа.  

Хүүхдийг ослоос сэргийлэхийн тулд томчуудын хүлээдэг хариуцлагын тогтолцоонд хувьд өөрчлөлт орсон уу?

- Хариуцлагын тогтолцоог бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэсэн ч хэрэгжүүлэх нь тухайн эцэг эхчүүдийн ухамсартай шууд холбоотой. Өнөөдөр бид хүүхдээ хамгаалалтын бүс, хамгаалалтын судалтай суулгаж байгаа билүү, үгүй билүү. Бид төрийн түшээд, цагдаа эсвэл эмнэлэг хүүхдийг нь хамгаалаад байхад эцэг эхчүүд яагаад хүүхдээ хамгаалдаггүй юм бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байна. Энэ бол яригдаж байгаа асуудал. Гэхдээ цагдаа юм уу ямар нэг төрийн албадлагаар хийх ёстой асуудал биш сайн дураараа хийх ёстой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 04 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top