Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнийг утасны яриа чагнан олно гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Есөн жилийн өмнө Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг одоо хүртэл шийдэгдэж дуусаагүй байна. Энэ хэрэгт хоёр хүнийг буруутай хэмээн ялын дээд хэмжээ оноосон ч Малайзын улс төрчид тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Мохаммад Нажиб Абдул Разакийг энэ хэрэгт буруутгасаар ирсэн. Гэвч тэрээр нотолгоо хангалтгүй гэх үндэслэлээр хэргээс мултарсан юм.

Тэгвэл Ш.Алтантуяагийн хэргийг Малайзын парламентын гишүүн өчигдөр дахин сөхлөө. Парламентын гишүүн Махфуз Омар хэрэгт буруутгагдан хоригдож буй Сирул Азараас жинхэнэ хэрэгтэн хэн болох нотолгоог олно хэмээн хэвлэлийн хурлаар мэлээллээ.

Махфуз Омар нь өчигдөр хэвлэлийн хурал зарлахын өмнөх өдөр Сирул Азарыг бие хамгаалагчаараа ажиллуулж байсан экс ерөнхий сайд Тун Махатир Мохамад болон Сирулын гэр бүлийнхэнтэй нууц уулзалт хийсэн байна. Уулзалтад Махфуз, Махатир, Сурилын ээж Пиа Самад болон түүний нагац Мустафа Самад нарын оролцжээ. Тэдний уулзаж буй гэрэл зураг лхагва гарагт олон нийтэд цацагдсан нь Малайзад ихээхэн шуугиан тариад байгаа юм.

Махфуз Омар мэдэгдэхдээ “Би Сирулын гэр бүлийнхэнтэй уулзсан. Бид өдрийн 15.40 цагаас уулзаад 40 орчим минут ярилцсан. Энэ үеэр Сирулын гэр бүлийнхэн бодож байгаа бүхнээ дэлгэсэн” гэжээ. Тиймээс хоёр дахь уулзалт зохион байгуулах болсон байна. Гэхдээ энэ уулзалт өмнөх хүмүүсийн дунд болохгүй бөгөөд Тун Махатирыг "хэрэгтэн" Сирултай шоронд уулзуулах аж. Тэдний холбоо маш дотно байсан тул Сирулыг энэ үеэр аллагын хэрэг хэрхэн болсон, хэн захиалсан гэх үнэн баримтыг Махатиртай утсаар ярихдаа дэлгэнэ хэмээн найдаж байгаа юм.

Сирул Азар болон Азилах нар 2006 оны 10 дугаар сард 28 настай Ш.Алтантуяаг хөнөөсөн хэмээн буруутгагдаж Шах Алам дээд шүүхийн 2009 оны тогтоолоор бүх насаар хорих ялаар шийтгэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.23.51.1) 2015 оны 04 сарын 12

yah gej haltaruudtai banzaldsiin

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 04 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top