Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Өнөөдөр Хүүхдийг зам тээвэр ослоос урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна. Манай улсад жил бүр олон хүүхэд авто машины ослоос болж амиа алдаж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн онд 1195 хүн зам тээврийн осолд өртсөн бөгөөд 41 хүүхэд амь насаа алдсан. Тиймээс 10 хүртэлх настай хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх хууль гаргахаар зэхэж байгаа юм.

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, гэмт хэргийн улмаас 503 хүн нас барж, 1660 хүн гэмтсэн. 2014 онд улсад нийт 10,2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүний  6,5 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүсэн байна.

Хүүхдийг хараа хяналтгүй замыэн хөдөлгөөнд оролцуулах, суудлын бүсгүйгээр тээвэрлэх нь амь насанд нь аюултай болохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлсээр байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top