Сүүлийн жилүүдэд манай улсад барилга, байгууламжууд олон тоогоор сүндэрлэж, тэр хэрээр барилгын үзэмж шийдэл, өнгө төрх, чанар нь сайжирсаар байна. Тухайлбал, дэлхийд нэр хүндтэй “Шангри Ла” зочид буудал, “Блью Скай тауэр”, “Централ тауэр” зэрэг барилгууд дотоод болон гадна үзэмжийн хувьд Улаанбаатар хотыг орчин үеийн нийслэл болгон чимсээр байгаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд “Халуун хүйтэн ус, дөрвөн хана байхад боллоо” гэсэн ойлголтоосоо аль хэдийнэ салж, барилгын загвар, орчин, ашигтай байрлал, дулаан граж зэрэг хэрэглээний сонголтуудад онцгой ач холбогдол өгдөг болжээ.
Компаниуд ч тэдний шаардлагад нийцүүлэхийн тулд барилгынхаа чанар, загвар, тохижилтонд ихэд анхаарч, өрсөлдөн ялгарч эхлээд буй. Харин энэ үед салбарын “Оскар” хэмээн тодорхойлж болох “International Property Awards” нь 2015 оны шилдгүүдээ тодруулж байна. Өмнө нь уг арга хэмжээнээс Дубайн орон сууцны томоохон төсөл болох далайн эргийн элсэн цөлд баригдсан “Саяа бандар Жисса”, Сингапурын спортын цогцолбор, Бээжингийн Шинчуань компанийн загварын барилга зэрэг өвөрмөц, содон хийцтэй, хүний амьдарч, ажиллах нөхцлийг таатайгаар бүрдүүлсэн, технологийн дэвшлийг илтгэсэн барилгууд шилдгийн шагналыг хүртэж байв.
Харин энэ жилийн “International Property Awards”-аас Улаанбаатар хотын Зайсанд баригдсан “Жардин резиденс” хотхон Ази, Номхон далайн бүсийн барилгуудтай өрсөлдөж, “Дублекс” болон “Орон сууцны хотхон” төрөлд шилдгээр шалгарсан нь Монголын барилгын компаниуд чанартай, үзэмжтэй орчин үеийн барилга барьж чаддаг болсныг гэрчилсэн таатай мэдээ болоод байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсад түүх, соёл, спорт, уул уурхайгаараа өрсөлдөхийн сацуу барилгын салбараараа ч Азидаа төдийгүй дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ. 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “International Property Awards” нь өнгөрсөн хоёрдугаар сард есөн бүс нутаг тус бүрээс 32 төрөлд шилдгүүдийг тодруулсан байна. Харин ирэх тавдугаар сарын 9-нд Малайзын Куала Лампур хотод “International Property Awards 2015”-ын Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд шагналаа гардуулна гэнэ.
Сэтгэгдэл ( 11 )
ene olon xulxi barilguud 3 balliin GAZAR HUDLULTUND L OLON MYNGAN HUNII AMIIG AVCH ODONDOO UDAHGUI
Bi ochij uzseeen. Uneheer chanartai baisan l um daa.
Jardin horoolliig Italy Designer, archetectoruud buteesen, Mongold ankhdagch mash deed zeregleliin buten baiguulalt. Jijig detail bolgon ni Perfect. Shunkhlaid amjilt husye!
Shangrila gin barilga engiin nuder harhad ennes het dahin goyo bizde river garden ntr soninl yum
kk t1 uud bol itgehguilde bi uuru bosgoltsson bolhoor saihan sanagdaj bn ihenhii ni mongolchud maani hiisen yum shu
Showroom ni mon l bna daa.bi ochij uzej bsan yumaa
yooy unemshlee
Зарим нь үнэмшчихвиий дээ............
Зарим нь үнэмшчихвиий дээ............
хйхйххйхйхйхххйх инээд хүргэчилээ ХАХАХАХАХАХХАА
Кккккккккккккккккккккккк