Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар “Хийморийн овоо”-г зорьсон хүн маш их байсан. Уул усаа дээдэлж хийморь сүлдээ сэргээх нь зөв ч жилийн жилд байгаль орчныг хадаг, шил, лаазаар бохирдуулаад орхидог. Тиймээс Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид маргааш “Хийморийн овоо”-ны ойр орчмын хогийг цэвэрлэхээр болсон байна. Тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ ийнхүү оруулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )