Булганаас урсах голын усыг хятадууд нөөцлөн ашиглаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Дэлхий дээр олон тэрбум хүн уух цэвэр ус олдохгүй зовж байхад бид суултуурдаа тунгалаг ус хийж тансагладаг. Судалгаанаас харахад, нийт 500-гаад газарт байгалийн тогтолцоо ашиглаад бага зардлаар хөв далан хийх газар бүртгэгдээд буйг салбарын мэргэжилтэн өгүүлсэн удаатай.

Булган гол нь Монголын Ховд аймгаас эх авч Хятадын хил даван урсдаг. Энэхүү усыг хятадууд нөөцөлж ашигласаар иржээ. Тодруулбал, хятадууд Монгол, Хятадын хилээс 2.7 км-т далан байгуулж, тэр хооронд Монголоос урсан орж ирэх усыг боож нөөцлөн, хэрэгцээндээ ашигладаг байна. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн, баруун тийшээ урсах болсон нь усны мэргэжилтнүүдийн сонирхлыг их татдаг байна. Зарим эх сурвалжид, Монгол Алтайн өврөөс асгарсан Булган гол Баян-Өлгий аймгаас Булган сумаар дамжин Шинжаан-Уйгарын нутаг руу гардаг. Алтайн өврийн хятад талаас Эрчис мөрөн, Чингэл Цагаан гол Булган голтой нийлэн далай мэт цэлэлзэн, Зүүн гарын цөлийг ундаалдаг гэж тэмдэглэжээ. Алс баруун хязгаар, Алтайн сүрлэг уулсаас эх авч манай улсын нутаг дэвсгэрээр 250 км орчим урсаад, БНХАУ-ын Өрөнгө гол, улмаар Өлөнгөр нуурт цутгах Булган голын талаар манай орны нэрт газарзүйчид, судлаачид зөрүүтэй үзэл баримтлалтай байдаг аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top