Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 18

Аргын тооллын 2 сарын 18, Буд гараг. Билгийн тооллбн 29, Тооно одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар , туулай, могой, бич, нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top