Хакухо М.Даваажаргалд зориулж дуу зохиожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

 Шинэхэн Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалд дуу зориулж зохиосон нь өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр эгшиглэсэн байна.  

Түүнд “Дорноос Мандсан нар” хэмээх уран бүтээлийг найз нь зориулж зохиосон бөгөөд МУСТА дуучин Д.Балдан дуулж олны сонорыг мялаажээ.

Шүлэг: Ж.Мөнхжаргал 
Дуучин СТА Д.Балдан

 

ДОРНООС МАНДСАН НАР

Дэвээд гарсан талын бүргэд
Дээлтэй Монголын агуу бахархал
Түүхэн амжилтыг эвдэж түрүүлсэн
Түмнээс төгөлдөр баярын магнай
Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэн
Их аварга Даваажаргал аа
Золгоод түрсэн цагаан гарьд 
Зуун дамнасан аав хүү баатрууд
Эрхийн хийморь бөхийн жудагтай
Энэхэн насны ховорхон заяа
Даваа бүхэндээ урам сэргээсэн
Даваажаргал их аварга аа
Дорноос мандсан наран аварга
Домогт сумогийн дай ёкозүна
Тайхо аваргын ачийг хариулсан
Тэнгэрийн тамгатай босоо Монгол
Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэй
Их аварга Хакүхо Шёо
Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэн 
Мөнхбатын Даваажаргал аа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лооа(122.201.31.128) 2015 оны 02 сарын 17

Дуу зохиож хэрэггуй дээ Ард тумэн чин сэтгэлээсээ хундэлж дэмждэг байхад л болно.

0  |  0
Nara(45.56.47.42) 2015 оны 02 сарын 17

Goyo shul eg bna :)

0  |  0
Top