Төрийн албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралаанаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын барилга болгохоор барилгын ажлыг эхлүүлээд дутуу орхиод байсан барилгыг эмнэлгийг зориулалтаар ашиглах шийдвэрийг гаргасан байна. Уг барилгыг хууль зүйн яамны харьяанд шилжүүлж конторын зориулалтар ашиглах шийдвэрийг гаргаад байсан. Харин уг шийдвэрийг эргэж харж Хууль зүйн яамны харъяанаас Эрүүл мэнд, спортын яамны харьяанд шилжүүлж 260-аас доошгүй ортой нэгдсэн эмнэлэг болгохоор болжээ. Тиймээс барилгыг орчин үеийн стандартаар зохион байгуулж Хүүхдийн тасаг, мэс заслын тасаг, төрөх тасгуудыг байгуулахаар болсон бөгөөд мөн төрийн алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байхаар болсон аж. Орчин үеийн стандарт бүхий нэгдсэн эмнэлэгийг байгуулахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд эмнэлэгийн зориулалттай болгох барилгын засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, бусад зардал багтсан байна. Эмнэлэгийг энэ оны наймдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top