Цагдаагийн албан хаагчийнд мэндэлсэн 3 сая дахь иргэнд хүндэтгэл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч Ц.Өлзийбаярын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн байна. Тиймээс ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис болон зөвлөлийн гишүүд баяр хүргэж хүндэтгэл үзүүлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргээс мэндэлсэн 3-н сая дахь иргэний чацуутан 2015-01-24 ний өглөөний 07-45 минутад /3,7 кг жинтэй/ Ц.Өлзийбаяр, Г.Гүндсамбуу нарын хоёр дахь хүү, гурав дахь үр нь болон мэндэлж, 3-н сая дахь иргэний чацуутан 29-н хүүхдийн нэг болсонд цагдаагийн алба хаагчид бэлгэшээн баярлаж, нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэн эрүүл энхийг хүсчээ. Мөн Монголын хамгийн анхны дөрвөн ихэр хүүхэд цагдаагийн алба хаагчийн гэр бүлээс төрж байсан аж. Ийнхүү Монголын цагдаагийн өнөр гэр бүлд 3-н сая дахь иргэний чацуутан болсон хүүдээ ээж аав нь Ө.Болд-Эрдэнэ гэдэг нэр хайрлажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top