Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 эх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор дөнгөж сая энгэрээ мялаалгалаа. Ингэснээр Морин жилийн хамгийн отгон Хөдөлмөрийн баатар болж байгаа юм.Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард 33 дахь түрүүгээ авч сумо бөхийн амжилтын эзэн болсон. Азтай одтой хийморьтой аавын хүүг өшөө илүү төрийн хайр хүндлэл, амжилт хүлээж байгаа. М.Даваажаргалын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол тэмдэг болон Сүхбаатарын одонгоор давхар шагнасан юм. Ингэснээр Монгол Улсад аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж буй анхны тохиолдол болж байгаа аж. Мөн энэ өдөр  сумогийн 71 дэх аварга Мангалжавын Ананд Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.20.195) 2015 оны 02 сарын 17

Баяр хүргэе. Өшөө гэж еше гэсэн орос үгний монгол хувилбар.бас дахиад гэсэн үг гэдгийг үүнийг бичигч сэтгүүлч юм бол мэдэх л учиртай

0  |  0
зочин(202.170.80.25) 2015 оны 02 сарын 17

Сэтгүүлч ээ , өшөө гэж юу гэсэн утгатай үг вэ? та сэтгүүлч мөн үү?

0  |  0
Top