Жүжигчин Б.Амарсайхан Хакүхо М.Даваажаргалд гарын бэлгээ өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Жүжигчин Б.Амарсайхан Монгол улсын гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалд өөрийн гарын бэлгийг хадагны хамт барьсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн бөгөөд

Нар салхинд онгосон нүүдэлчин омгийн цуваанаас 
Нас залуу баатрууд модон дүүжинд торниж 
Нанхиад улсын хэрмийг өдтэй сум шиг давж
Навчин хэлбэрт сумаар өрнө дорныг зөөж 
Найман түмэн сэлүүртэй хөлөг онгоц дархлаад 
Наран улсын хэл рүү сэлж явсан түүхтэй хэмээн бичжээ.

Монголын залуучууд дэлхийд данслагдаж, алдар хүндийг өргөж, улс эх орон, залуус бидний төлөөлөл болон гялалзаж яваа залуусын тод томруун жишээ бол яах аргагүй жүжигчин Б.Амарсайхан, Хакүхо М.Даваажаргал нар юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top