Түргэн тусламжийн төв өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Баярын өдрүүдээр нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо энгийн өдрүүдийнхийг бодвол даруй 50 хувиар нэмэгддэг байна. Тиймээс энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгүүд богиносгосон цагаар буюу 10:00-14:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Харин Нийслэлийн түргэн тусламжийн төв битүүний өдрөөс эхлэн шинийн тавны өдрийг хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд энэ өдрүүдэд ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top