Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Өнөөдөр 11:40 цагт Монгол Улсын гавьяат тамирчин Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор энгэрээ мялаалгана. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноо ёслол төгөлдөр гардуулах юм. Уг шагнал гардуулах арга хэмжээтэй холбогдуулан М.Даваажаргалд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд уг үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд болох юм.

Одоогийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийт иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.124) 2015 оны 02 сарын 17

amjilt amjilt xakuxo

0  |  0
Top