Вагоны цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

Сар шинийн баяртай холбоотойгоор Улаанбаатар төмөр зам ХНН нэмэлт галт тэрэг явуулах, галт тэрэгнийхээ цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулах зэргээр зохицуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй бөгөөд нэг удаагийн аялалд гаргадаг вагоны тоогоо нэмэгдүүлж байгаа ажээ. Хоёрдугаар сарын 18 буюу морь жилийн битүүний өдрөөс эхлэн бүх чиглэлд нийтийн 17 вагон, унтлагын болон тасалгаат вагон тус бүр долоог явуулахаар төлөвлөжээ.  Энэ нь энгийн өдрүүдийнхээс хоёр дахин өссөн гэсэн үг юм байна. 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top