Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн 18 хувийн хүүг 9 хувь болгон бууруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.

Тиймээс Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг тэтгэврийг зонхиолж олгодог банкинд байршуулах замаар хүүг бууруулах боломжтой бөгөөд ингэснээр нэг ахмад настан хамгийн багадаа 160 мянган төгрөг хэмнэх боломж бүрдэх аж.

Одоогийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байгаа аж. Ахмадууд сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого арилжааны банкуудад оруулдаг байна.

Энэ асуудлыг шаардлагтай гэж үзвэл УИХ-д тавина хэмэн МАН үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.22.155) 2015 оны 02 сарын 16

Hongor Hayan, Nusgai bayar gej bodloo

0  |  0
Top