Хот хоорондын тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Баярын өдрүүдэд орон нутгийг зорих хүмүүсийн хөл хөдөлгөө харьцангүй ихэсдэг. Иймд орон нутгийг зорих тээврийн хэрэгсэлийн тоо ердийнхөөс 40 гаруй хувиар нэмэгддэг байна. Тиймээс энэ сарын 18-22-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үндсэн хуваариар 556 тээврийн хэрэгсэл, нэмэгдлээр 148, нийт 704 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

Цагаан сарын баяраар орон нутгийн замын ачаалал нэмэгддэг тул иргэдийг анхаарал болгоомжтой явахыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top