Орон нутгийн замд болгоомжтой явахыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Жил бүр шинийн гуравны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үеэр орон нутгийн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top