Буузаа хөлдсөн эсэхийг шалгаарай

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Цагаан сарын баярын хамгийн гол идээ ундааны нэг бол яах аргагүй бууз байдаг. Зочдыг хамгийн гол дайлдаг  хоол хүнсийг Монголчууд бид энгийн үед ч хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Тэгвэл сар шинийн баярт зориулан буузыг ихээр хийж хөлдөөж хадгалдаг ч сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор айлуудын бууз хөлдөхгүй байх асуудал үүсээд байгаа. Ямартаа л хөлдөөсөн биш хатаасан бууз идэх нь гэж хүмүүс ярилцаж суухав. 

Баярын өдрүүд дөхсөн энэ өдрүүдэд айлууд гадаа хөлдөөх гэж тавьсан буузаа нэг шалгаад үзэхэд гэмгүй байх. Эхнээсээ бууз нь хөлдөөгүй хоорондоо наалдаад хайран мөнгө, цаг завны гарз үүсэж эхлээд байгаа. Тиймээс та цаг агаарт найдалгүй буузаа өөр аргаар хөлдөөх арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүдү дада(202.179.20.102) 2015 оны 02 сарын 16

Ямар мундаг мэдээ вэ? Мэдмээр юм байна. Мэдээгүй нэгэнд нь хэлмээр юм байна.

0  |  0
Top