Битүүний өдөр Нарантуул зах цаг сунган ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Dаярын өдрүүдээр хамгийн их ачаалалтай ажилладаг газар бол Нарантуул ОУХТ байдаг. Тэгвэл Нарантуул зах хоёрдугаар сарын 19-26-ныг дуустал амарч, хоёрдугаар сарын 27-ны өдрийн өдрөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна. Харин Нарантуул зах Сар шинийн Битүүний өдрийн 19:00 цаг хүртэл ажиллах аж. Тиймээс ажил алба нь амжихгүй байгаа иргэд Битүүний өдрийг хүртэл Нарантуул захаар үйлчлүүлэх боломжтой юм. Мөн нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00–24.00  цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top