Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж 2 асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна..Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 5 давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Мөн тус хурлаар дараахь нэр бүхий уяачдад улсын цол олгуулахаар ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хурлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа.

“Тод Манлай уяач ” цолоор

1. Төв аймгийн Лүн сумын уугуул Банзрагчийн Билэгдэмбэрэл /23 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 13/;

2.  Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр /23 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 13/ ;

3. Архангай аймгийн Их тамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг /20 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 10/.

 “Манлай уяач ” цолоор

1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 9, бага нас 4/;

2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр /16 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 9/;

3. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай /21 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 15/;

4. Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 7/;

5. Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий /14 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 8/;

6. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг /20 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 14/;

7. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Гончигийн Содном /12 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 5/.

 “Алдарт уяач” цолоор

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 5/;

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 6/;

3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганбаатар /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/; 

4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидийн Батзориг /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 5/ ;

5. Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар /12 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 8/;

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Давгын Цогтбаяр /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 3/;

7. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 6/;

8. Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энх-Мөнх /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 9/;

9. Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантаравын Бямбаноров /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 3/;

10. Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/ ;

11. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 3/;

12. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа /11 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 7/;

13. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү /4 морь түрүүлсэн, үүнээс дээд нас 2, бага нас 2/;

14. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/;

15. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дамбын Баяраа /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/;

16. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул Анандын Ариунсайхан /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 4/;

17. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top