Жастин Каплаг чөлөөлүүлэхээр америкчууд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Гучин таван тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж Монгол Улсын шүүхээс хорих ял сонсоод байгаа Жастин Каплаг чөлөөлүүлэхээр Цагаан ордны вэб сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 382 хүн гарын үсгээ зурсан байна.

Цагаан ордны санал хураах журмын дагуу 30 хоногт 150-аас олон гарын үсэг цуглуулснаараа эхний шатыг давж чадсан аж. Харин цагаан ордноос хариу авахын тулд гуравдугаар сарын наймнаас өмнө 100 мянган гарын үсэг цуглуулах босгыг давах ёстой аж. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 5-6 жилийн хорих ял сонсоод байгаа АНУ-ын иргэн Жастин Капла болон Филипиний хоёр  иргэнд өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд үүний дараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид уучлал хүссэн захидлыг илгээсэн юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИХ засаг(112.72.13.152) 2015 оны 02 сарын 16

Америк хуулийг дээдэлдэгээрээ дэлхийд тэргүүлдэг ардчилсан орон доо. Тусгаар тогтносон бүхэл бүтэн нэг улсын хуулийг зөрчсөн тохиолдол нь батлагдаад байхад яагаад ..................................................................

0  |  0
m(176.219.161.65) 2015 оны 02 сарын 16

Huuli zorchson l bol amerik mongol yaduu bayan yalgaaguı tornıı tsaana. Tatvariin hergees oor tsaana ni yu ch bgaa yum bılee.

0  |  0
Rrrr(112.72.13.139) 2015 оны 02 сарын 16

Khuuli zorchij bxad sain boddog baij de mongol bol tusgaar uls amerikiin neg muj bish afgan ch bish iran irak bish shvv ta nariin daramtaldag ulsuud bishzokhikh yliin ogchee zob

0  |  0
zoro(202.179.20.91) 2015 оны 02 сарын 16

sonin yumaa mongolin gazar shoroog ukhaad baigalin tsolmood ard irgedin doromjlood .tatvarin tulukhui,huulin zurchuud,bolood baikhin harin esergeree yakh bol mongol huniig udiid tsakhilgaan sandal deeruuu

0  |  0
Top