Өнөөдрөөс одонгийн мөнгө олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

“Алдарт эхийн I, II одон”-той эхчүүдэд одонгийн мөнгө өнөөдрөөс олгогдоно.

Жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар “Алдарт эхийн I, II одон”-той эхчүүдэд одонгийн 100, 200 мянган төгрөгийн тэтгэмжийг Төрөөс олгодог.

Тэгвэл энэ жилийн тухайд энэ мөнгийг цагаан сараас өмнө буюу өнөөдрөөс эхлэн олгохоор болсон байна.

Одонгийн мөнгийг олгох болсонтой холбогдуулж Сангийн яамнаас аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд 26 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гаригт шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top