Төв замуудад хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн төв хэсэгт буюу Туушин, Баянгол, зочид буудал зэрэг газраар явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр тодорхой цагт хийх гэнэ. Мөн цагдаагийн байгууллагаас хязгаарлалт хийх цагийн тухай бүрт мэдээллэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top